Т.САЙХАН

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /01.18/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хуулиа эхэлж гаргаад Монголын байгалийн баялгийг цөлмөдөг байдал үеийн үед байсан. 2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх бэлтгэлийг 2005, 2006 оноос хангасан. Эхлээд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, гаднын хөрөнгө оруулагчдад ашигтай байх талаас нь батлуулж байсан юм.  Байгалийн баялгийн эзэн орон ямар нэгэн мөнгө төлөхгүйгээр шууд авах хуулийн зохицуулалтыг устгаж,  Оюутолгойн 34 хувьд нь монголчууд зээлээр худалдаж авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг тэр үеийн ажил хариуцаж байсан хүмүүс хийсэн.  Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж аав ээж захиж ирсэн. Түүнтэй адилхан улсын хувьд газартай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй.  Мөн Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр төрийн албаар мэргэшсэн залууг аваачиж тавьснаар бүх юм нь цэгцэрч, гурав орчим их наяд төгрөгийн ашигтай ажиллаад ард иргэддээ хувьцаа олгох асуудлыг яриад байна шүү дээ.  Төрийн өмчит компаниуд муу гэдэг байдлаасаа холдох хэрэгтэй. Бүх юмыг болохгүй байна гэх нэрийн доор хувьчилж авдаг. Хөтөлийн цемент үйлдвэрийг зориуд дампууруулаад хувьчлаад авчихсан. Хувьчилсныхаа дараа юу ч хийгээгүй, цөлмөсөн.  Энэ байдал давтагдах вий" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn