П.АМГАЛАН

Эдийн засгийн байнгын хороогоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашигтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Ногдол ашигтай холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсний дараа  2013 оны гурван сараас хойш төрсөн  хүүхдүүдэд шинээр нэмж ногдол ашиг өгнө. Одоогоор  2.4 орчим сая хүнд ногдол ашиг өгч байгаа. Энэ тогтоол батлагдвал  нийт 3.5 сая иргэнд ногдол ашиг өгнө гэсэн үг. Ногдол ашгийг  цагаан сараас өмнө өгөх чиглэлтэй байгаа.  Засгийн газар дээр Баялагийн сангийн тухай хууль гарч байгаа.  Тиймээс бид эхэлж энэ хуулиа батлах ёстой. Цаашдаа тогтоолоор явах биш бүгд хуультай байх хэрэгтэй. Өнгөрсөн жил уул уурхайн баялаг өндөр өсөлттэй, орлого сайтай байсан.  Улсын төсөв дээр жишээ авахад 3.5 гаруй их наяд төгрөгийн төсвийн орлого нэмэгдсэн байна. Үүний 1.9 их наяд төгрөгийн долоон сард тодотгол хийж цалингаа нэмж, тэтгэврийн зөрүүг арилгаж нэмсэн. Үлдсэн 1.6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдалаа нөхсөн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого өссөн гэж сонссон, нэгдсэн байдлаар гараагүй.  Ойрын үед ногдол ашигтай холбоотой зарлах байх.    Дунджаар 450-500 орчим төгрөгийг  1072 хувьцаанд олгох  ерөнхий чиглэл байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn