П.АМГАЛАН

Прокурорын байгууллага нэгдүгээр сарын 8-12-нд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Ц, ахлах мэргэжилтэн Г.Н, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Г.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ч.Д нар нь БНХАУ-ын иргэн Ф-ийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn