П.АМГАЛАН
"Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал эхэллээ. Тус шүүх хурлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлогдсон ч хойшлуулах шийдвэрийг гаргасан юм.
Тус шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн ихэнх нь шүүх хурал давхцаж байна гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээр гэм буруугийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар 27-ны өдөр хүртэл хойшлуулснаар Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилсон юм.
Эх сурвалж:www.polit.mn