Т.САЙХАН

АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, Лу.Гантөмөрийг огцруулахыг шаардаж  "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Лу.Гантөмөр, Х.Баттулга гэдэг хүмүүс одоо боль. Сүүлийн 30 жил улс төрд 3, 4 сонгогдчихсон, сайд хийчихсэн хангалттай энэ улсыг тонон дээрэмдчихсэн нүүрсний хулгай бүх юмтай холбоотой муу нэртэй хүмүүс. Би бол үүнийг хувийн эрх ашиг гэж харж байгаа. АН-ын улс төрийн шийдвэр гаргадаг байгууллагууд ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа.

Аз болж бүлэг гурав хоног завсарлага авч хуралдъя гэж байна. Бүлэг дэмжих байр суурьтай байх байх. Тиймээс ийм хариуцлагагүй шийдвэр гаргаад байгаа АН-ын удирдлагыг цаашид огцруулах ёстой. Лу.Гантөмөртэй сонгуульд оролцвол ялагдана. Энэ бол тодорхой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn