П.АМГАЛАН

Монгол улс бол ардчилсан улс.  Би Монгол Улсын залуучуудын нэг өдөр ч гэсэн өнөөгийнхөө байдалтай эвлэрээд хөгжлийг хүлээж суугаа гэж бодохгүй байна.  Тиймээс хөрөнгө оруулалтыг яаралтай хэрэгжүүлж өгөх хүсэлт тавьсан. Үүн дээр маргаантай байгаа хоёр зүйл дээр тайлбар өгье.

 Нэгдүгээрт, газрын асуудал байна. Ч.Хүрэлбаатар  100 жилээр газрыг гадаадуудад өгөхөөр боллоо гэсэн гүтгэлэг гаргаж байна.   1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын хууль  оруулахдаа газрыг хөрөнгө оруулагчдад 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нэг удаа 40 жилээр  сунгаж болно  гэж одоогоос 30 жилийн өмнө хууль гаргаж баталсан.  Өөрөөр хэлбэл, 100 жилээр газар өгч болно гэдгийг 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байхад нь баталсан. 

Дараа нь 2013 Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж,   УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг  ажиллаж байхад уг хуульд  өөрчлөлт орсон. Хөрөнгө оруулагч нарт газрыг 60  жилээр  өмчлүүлж, эзэмшүүлж болно  гэж заасан. Өөрөөр хэлбэл, эзэмшүүлж болно гэж нэмсэн.  Ингээд 60 жилээр болгосон газраа нэмээд 40  жилээр нэг удаа  сунгаж болно гэсэн” гэлээ

Эх сурвалж:www.polit.mn