П.АМГАЛАН
Ромын Католик сүмийн Латин Америк гаралтай анхны тэргүүн, Пап лам Францис таалал төгссөн тухай Ватиканы хэвлэлийн алба даваа гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэв.“Эрхэм ах дүүс, эгч дүүс ээ, бидний Ариун Эцэг Францис таалал төгссөн гунигт мэдээг миний бие гүн эмгэнэлтэйгээр уламжилж байна. Өнөө өглөө 7:35 цагт Ромын хамба лам Францис Эцгийн гэрт эргэн заларлаа” гэж Кардинал Кевин Фаррелл Ватиканы телевизийн сувгаар мэдээлжээ.
Түүний жинхэнэ нэрийг Хорхе Марио Бергольо гэдэг бөгөөд тэрбээр 2013 оны гуравдугаар сард Пап лам XVI Бенедикт албан тушаалаасаа огцорсны дараа Католик сүмийг удирдахаар сонгогдсон юм. Пап лам Францис өөрийн бүхий л амьдралыг Их Эзэн болон Түүний сүмийн төлөө зориулсныг Кардинал К.Фаррелл цохон тэмдэглэжээ. Ромын пап лам Францис нь 2023 оны есдүгээр сард манай улсад албан ёсоор айлчилж байсан юм.
Эх сурвалж:www.zms.mn