П.АМГАЛАН

ГССҮТ-өөс сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой 0-17 насны хүүхдүүд чаргаар гулгаж байх үеэрээ аарцаг, шулуун гэдэс, өгзөг, гуя,тархи, сарвуу, хүзүү, нуруугаа гэмтээх тохиолдол эрс нэмэгдэж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал,  агаар салхинд гарахдаа стандартын шаардлага хангаагүй хуванцар чаргаар гулгаж байх үеэрээ чарганы хугарсан хэсэгт зоогдож шулуун гэдэс нь урагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Нэгдүгээр сарын 5-наас хойш ГССҮТ-д хуванцар чарганаас шалтгаалж гэмтэж бэртсэн 75, халтирч унасан 470 хүн ирж тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэд хэт өндөр, уруу газраас гулгахгүй байх, гулгаж байх үеэрээ гар, хөлөөрөө газар тулахгүй байх, стандартын шаардлага хангасан чаргаар гулгаж байхыг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn