П.АМГАЛАН
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Их хөрөнгө оруулалттай байж Монгол улс хөгжинө. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаад ажиллаж байгаа ололн хүмүүс эх орондоо ажиллах боломж бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр болдог хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ нэлээд олон хэлэлцүүлэг хийж оруулж ирж байгаа юм. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Яагаад гэхээр одоо арилжааны банкууд олдохгүй, хүү өндөртэй. Гадны банкууд орж ирвэл өрсөлддөг, хүү буурдаг, зээлийнхээ хүүд дарлагдаж байгаа олон Монголчуудыг дарамтаас чөлөөлж өгөх боломжийг гадаадын хөрөнгө оруулалт тус нэмэр болох юм. Тийм учраас банкны салбарт хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсэж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын их дээд сургуулиудыг байгуулж, залуучууд эх орондоо суралцах боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн гадаадын том эмнэлгүүд манай улсад үйл ажиллагаагаа явуулбал, хэдэн зуун саяар гадаад гадаад мөнгө төлдөг иргэдэд эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм. Ийм учраас хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд шийдэх хэрэгтэй. Би АН-ыг ардчилал зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Гэвч өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад үнэхээр харамсаж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт бол төрийн биш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Монгол улс бол ардчилсан улс”гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn