Т.САЙХАН

Цэц Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх хуралдааныг товложээ. УИХ өнгөрсөн долдугаар сард Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэсэн заалт нэмсэн. Энэ заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ. Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг энэ сарын 17-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон байна.

Эх сурвалж:www.polit.mn