П.АМГАЛАНБАЯР
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр” Манай улс бүсчилсэн байдлаар хөгжих тухай ярьж байна. Үүнийг тархи угаалт байна гэж харсан. Сонгуулийн тойргоо томсгох ерөнхий санаа нь бол буруу биш. Харин сонгууль дөхүүлээд яаруу хийж байна. МАН 2024 оны сонгуульд ороход хулгай, хүн амын амжиргаа буурсан гээд олон асуудал бий. Тэгэхээр сонгуулийг зөв шударга зарчимтай явуулна гэхээс илүү энэ сонгуульд тойргийг яаж зохион байгуулвал, саналыг ямар байдлаар авбал хожих вэ, олон суудал авах гэсэн өнцөг байна гэж харж байна. Хэрвээ шударга явбал томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байх ёстой. Би энэ оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ. 2020 оны сонгуульд намайг хасаад намгүй болсон учраас бие дааж нэр дэвшсэн болохоос биш би АН-ыг байгуулцсан хүн шүү дээ. Би АН-ын асуудлыг цагтаа мэддэг байсан. Харин одоо намын удирдлага биш учраас намыг төлөөлж ярих эрхгүй. Гишүүний хувиар байр сууриа илэрхийлдэг. Манай нам жаахан унхайгүй л байна. Томсгосон тойрог дээр МАН бүсчилсэн тойргийг өргөн барьчихсан байхад АН хамт цаас барьж зогсох ямар ч шаардлага байгаагүй. 62 гишүүнтэй нам энэ хуулийг яаж бол яаж батална. Гэтэл өөрсдөө очоод хам хэрэгтэн болох шаардлагагүй байсан. Одоо нийгмийн асуудал хүндхэн байна. 1990-ээд онд намайг Их сургуулийн багш байхад нийгэм нэг иймэрхүү байсан. Гэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагууд ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mnn