П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа.  Шүүхийн  шийдвэргүйгээр  хүмүүсийг баривчилдаг  болсон  учраас энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн. Баривчлагдсан хүмүүсийн 80-90  хувь шүүхийн шийдвэргүйгэр баривчлагдсан байна. Олон улсын шинжээчид манай улсад ажиллахдаа хүний эрхийн олон дутагдал гарсан. Тиймээс үүнийг арилгах зөв санаачлагыг Засгийн газар гаргаж,  уг хуульд өөрчлөлтийг оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн төслийг  баталвал шүүхийн  шийдвэргүйгээр баривчлахаа болино” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn