ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол марк 100 жилийн ойд зориулан Чингис хааны үндэсний музейд Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Энхбатын "Монголын шуудангийн түүх" үзэсгэлэн нээгдлээ. Тэрбээр хотын уугуул, авто инженер мэргэжилтэй ч 1998 оноос Монголын шуудангийн марк, дугтуйны цуглуулга хийж, "Монголын шуудангийн түүх 1863-1933" сэдвээр дэлхийн үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож зургаан алтан медаль хүртжээ. Мөн 2020 онд Их Британийн Лондонд болсон "Royal philatelic society London"-гийн 150 жилийн ойд зориулсан "Азийн сувднууд" үзэсгэлэнд тухайн үзэсгэлэнгээрээ шилдэг 40-д шалгарсан байна. "Монголын шуудангийн түүх" үзэсгэлэн дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн морин өртөө шуудангаас бие даасан шуудангийн системд шилжсэнийг түүхийн ховор баримтуудаар хүргэж байна. 

 

Эх сурвалж www.zms.mn