ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хоёр нэрийн маркт Архангай аймаг, Өндөр-Улаан сумын нутгаас олсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор хос мөнгөн луу, фон хэсэгт нь тухайн жилийн махбодыг дүрслэн купоны хамт, хуудастаа таван багц марктайгаар хэвлэн гаргажээ. Луу жил эрүүл чийрэг, хүч тэнхээ, үнэнч, цайлган сэтгэлийг илэрхийлдэг байна. Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, археологич, түүхч, доктор /PhD/, профессор Хатагины Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна холбогдох зураг, материалаар тусалсан аж. 

Эх сурвалж www.zms.mn