Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: -Маш чухал хууль орж ирж байна. Үүнийг эрт шийдвэрлэх байсан юм. Хуулийг шүүмжилж байгаа дүрүүд маш ойлгомжтой. Эд нарын хийж чадах улс төр нь л энэ юм чинь. Нөгөө л нэг хадны мангаагаар айлгадаг. Монголчуудад юу ч үлдэхгүй гэж ярьдаг. Төмөр замаар танк орж ирдэг гэдэгтэй яг адилхан гадныхан орж ирээд хамаг юмыг нь хамна гэж ойлгодог. Энэ үлгэрээ дахин ярьмааргүй байна. Үнэхээр эдийн засаг, орныхоо тусгаар байдлыг боддог л юм бол үүнийг жинхэнэ утгаар нь дэмжих хэрэгтэй. Эсэргүүцэж байгаа хүмүүс хоёр том хөрш яриад л улс орноо хаалттай байлгах юм яриад байна. Эсрэгээрээ бид нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэнэ. Энэ хуулийн дэмжсэн хүмүүсийг өмнө нь хэвлэлээр харлуулах ажиллагааг явуулж байсан. Тэр ч давтагдах байх. Тэгэхээр ийм асуудлаас болж битгий шантраарай. Монголд хөрөнгө оруулалт өндөр өртгөөр орж ирдэг нь яг л үүнээс болдог. Тогтворгүй байдал, аль нэг поп улстөрч эрсдлийг бий болгодог учраас манай компаниудаас илүү ашиг авдаг. Бизнес хийхэд саад болж байгаа далд ийм байдлыг зохицуулах хэрэгтэй" гэсэн дэмжсэн санал өгөв.
Эх сурвалж:www.polit.mn