Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг одоо л ярьж байна. Их харамсалтай байна. МАН найман жил Засгийн эрх барьж байна. Гэтэл энэ чухал хуулийн төслийг бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд оруулж ирлээ. Засгийн газарт ганц гайгүй сайд байдаг Ч.Хүрэлбаатар. Сүүлийн үед хөөрхий их ч муулуулж байна. Хамгийн их муулуулж янз бүрээр хэлэгдэж байгаа хүн бол хамгийн зөв зүйтэй л хүн байдаг юм шүү дээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Улс орныхоо байгаа байдал, иргэдийнхээ амьдралыг хар. Засгийн газрын ажиллаж байгаа нь ямар ч удаан юм. Хоёр хүний нэг нь ядуу байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалт агаар ус шиг л хэрэгтэй байна шүү дээ. Ямар юмных босго нэхээд байгаа юм. Хадны мангаа, танк манкаар айлгадаг аа одоо боль л доо.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ганбат гишүүний олон зүйлтэй. Санал нэг байна. Таныг нэг иймэрхүү үг хэлэх болов уу гэж харж байсан. Үнэхээр бид аливааг өөрөөр харах болсон. Монголын ард түмэн асуудлыг том зургаар зөв яваасай л гэж хүсч байгаа. Сая нүүрсэн дээр гарсан асуудлууд юу болов. Хөгжлийн банк дээр ямар ямар асуудлууд явав. Хөгжлийн банк нэг банкны халаасанд гүйгээд орчихсон байсан шүү дээ. Энэ мэтчилэн олон зүйлийг бид өөрөөр харж шийдвэрээ хурдан шуурхай гаргах ёстой. Түүнээс биш нөгөө нэг танкаа ярьсан, цусаа ярьсан, айлгах тактик авч хэрэгжүүлсэн. Ийм журмаар Монгол Улс явмааргүй байна. Үнэхээр санаа зовж байгаа зүйлүүд байна. УИХ-ын гишүүдээсээ эхлээд бид аливааг жаахан эрүүлээр хардаг болмоор байна. Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлмээр байна. Буруу зүйлээ хурдан хурдан засмаар байна. Хулгайчдыг мафийн эздийг, хөшигний араас бүгдийг зохицуулж, хэрэг нь гараад ирэхлээр гадагшаа гараад зугтаад явчихдаг хүмүүсийг тал талд хамгаалмааргүй байна. Энэ дотор. Та нар ярихдаа их гоёор ярьдаг. Би бол Д.Ганбат гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна. Би бол ардчилсан намаас таныг л ийм үг хэлэх болов уу гэж бодсон.
Эх сурвалж:www.polit.mn