Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би Банкны тухай хуулийг санаачлан өргөн барьсан. Гэтэл Засгийн газар эхлээд бүлгээр хэлэлц гээд буцаасан. Уг нь хуулийн төсөлд банкны хувьцаа эзэмшигчийг нэг биш хоёр байж болно гэж үзээд байгаа юм. Үүнийг би шаардаад байгаа юм биш. Гадны дотны байгууллагууд нь шаардаад байгаа. Гэтэл Засгийн газраас бүлэг хэлэлц гээд буцаагаад байна. Би УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхтэй. Гэтэл миний хуульд хэн ч саад хийх ёсгүй. Энэ асуудалд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөөч. Одоогоор таван банк нээлттэй болсон. Энийг яг хэлэлцэх юм уу яах юм. Яг хариугаа өг " гэв. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Банкны тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэе" гэлээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ч.Хүрэлбаатар сайд аа. УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр хэлэлцдэг тийм дэг байхгүй л дээ. Засгийн газраас өргөн барьсан бол бүлэг хэлэлцэж болно. Энэ бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байгаа хэрэг. Мөн хуулийг анх өргөн барихад банкийг нээлттэй болгохыг 2027 он гэж заасан. Гэтэл зарим гишүүн улстөржүүлж сонгуулийн өмнө байх ёстой гэсэн. Энэ нь эргээд эдийн засгийн байдлыг тогтворгүй болгож байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn