Т.САЙХАН
НЗДТГ-аас хүн амын нягтаршил ихтэй, сургууль, цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороонд сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр ажиллаж буй. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороонд сургууль, 28 дугаар хороонд цэцэрлэг барих газрын асуудлыг ААН-үүдтэй зөвшилцжээ.
Тодруулбал “Материал импекс” ХК Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “My town” хотхоны зүүн талд байрлах 4,000 ам метр талбайг сургууль барих зориулалтаар, тус дүүргийн 28 дугаар хороо, “Голден парк 2” хотхоны баруун талд байрлах 2,000 ам метр талбайг цэцэрлэг барих зориулалтаар чөлөөлөн, нийслэлд газрын эрхээ шилжүүлэхээр болсон байна.
Тухайн байршлуудад үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжтэй яаралтай уулзан, орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөж, Ажлын хэсэг байгуулах, замбараагүй барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn