П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бид нар сүүлийн арван жилийн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын талаар их ярьж байна. Үүн дээр үе үе яригдаж байгаа нэг асуудал бий. Энэ нь аж үйлдвэржилтийн бодлогын асуудал. Зарим гишүүд худалдааны бодлого манай төрд тодорхой болоогүй байна гэж ярьж байгаа.  Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн сайдын ярьж байгаа  асуудалд сүүлийн үед  хоёр хандлага яригдаад байна. Нэг тал нь хамгаалалтын бодлого, нөгөө тал нь либералчлал хийж улс орны эдийн засгийг амь оруулж дэмжих ёстой  байна гэдгийг хэлж байна. Энэ дээр хөрөнгө оруулалт зөв үү, буруу юу гэж байна.  Хөрөнгө оруулалт бол бүгд зөв. Бидний сүүлийн үеийн гол яриад байгаа зүйл нь манай улсын аж үйлдвэржилтийн бодлого, худалдааны бодлого гэж юу вэ гэдгийг тодорхой болгочих юм бол,  хаана нь хамгаалж, дэмжих юм гэдэг тодорхой болно.

 Хүнсний хувьсгалд  тодорхой хэмжээний татаас  дэмжлэг, хамгаалалтын бодлого явуулах санаа байгаа. Импортыг бодох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол дэмжинэ гэж сая хэлсэн.  Жишээлбэл, Д.Цогтбаатар  болон бусад гишүүдийн  чөлөөт бүсийг байгуулъя, хөрөнгө оруулалт, татвар гээд бүх төрлийн хөнгөлөлттэй бодлого явуулах гэдэг зүйлүүд яригдаж өгөхгүй байна.  Зүгээр хөрөнгө оруулалт зөв  гэхээр нөгөө талын хүмүүс хавтгайд  нь оруулахгүй гэдэг. Зарим нь ажлын байр нэмэгдүүлэх, өрсөлдөөн, үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэж байна. Гэтэл үйлдвэрлэлийг  дэмжихийн тулд хамгаалах, дэмжих, либералчилж  импортын хязгааарлалтыг  авч хаях гээд янз бүрийн арга  хэрэглэнэ.  Энэ асуудал дээр  худалдааны  хуультай болж болохгүй, болно гэж ярьдаг гишүүд байгаа. Улс орнуудыг хараад байхаар тодорхой хотууд хүртэл худалдаа үйлчилгээний бодлогоосоо  хамаараад үйлчилгээний байгууллагууд ажиллах процесс нь янз бүр  байна.  Би мэргэжлийн хүн биш ч гэсэн бусад улс орнуудыг  харахад хөрөнгө оруулалтын  бодлогыг ярихын тулд худалдааны бодлого шинэчлэл  эхлээд чухал байгаа юм шүү. Тэгэхгүй болохоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, хязгаарлах тал  гэж хуваагдчихаад байгаа юм. Энэ дээр бодлого юу байна.

Хоёрдугаар Ч.Хүрэлбаатар сайдын  хэлээд байгаа асуудал уул уурхай дээр бусад чиглэлд гэж их ороод байна.Тэгэхээр бусад чиглэлд юм бол  хөрөнгө оруулалтын тухай хуульд  бидэнд хамгийн чухал  асуудал бол бид сүүлийн стоныг ярьж байгаа. Жижиг улсууд бол  төрөлжсөн нэг тодорхой юм байна.  Тэгэхээр бусад орноос илүү  онцгой нөхцөл олох арга юу байна  гэдгийг бодмоор байна. Хөдөө, аж ахуйн салбарын хувьд уламжлалт зах зээл учраас үүнийгээ хамгаална гэж ярьдаг. Тэгвэл үүн дээр  жим гаргаад  уламжлалт зах зээлээсээ болиод эрчимжсэн хот, төв суурин хэсэг дээр хөрөнгө оруулалтын орчныг дэмжсэн бодлого хаана нь чиглэх вэ гэсэн онцлог зүйл юу байж болохыг  харах хэрэгтэй.

 Хууль бол төрийн бодлого шүү дээ. Өнөөдөр хөрөнгө оруулалтын тухай хууль ороод ирэнгүүт  ахиад сүүлийн арван жил яригдсан  либералчлал нь  хаанаа илүү очоод, чангараад байгаа вэ гэсэн онцлог, ялгаа нь гарч ирэх ёстой.  Түүнээс биш ерөнхий зарчим ярих юм бол  аль аль нь зөв яриад байгаа юм. Энэ асуудлууд дээр чиглэж тодорхой тайлбар өгвөл аль, аль талдаа ойлгогдох юм болов уу гэсэн бодолтой байна.

Эх сурвалж:www.polit.mn