П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Он гараад чуулганы анхны өдрөөр маш чухал асуудал ярьж байна. Сонгуулийн зургаадугаар сарын  28-ны өдрийг Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байгаа.  Учир нь иргэд  төрийн эрх барих эрхээ эдэлдэг өдөр. Сонгууль хуулийн дагуу болж засаг төрөө байгуулахыг бүгд хүсэж байгаа. Тиймээс  энэ ажлыг хариуцлагатай, хуулийн дагуу хийж гүйцэтгэх ажил, та бүхэнд оногдож байна. Сонгуулийн саналыг хэн тоолох нь чухал.  Энийг та бүхэн тоолно. Үүн дээр хуулийн дагуу хэл амгүй, хуулийн дагуу хийх ёстой. Энэ ажлыг  төрийн албан хаагчид оролцож явуулна.  Энэ  нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн маш хатуу хуулийн заалттай.  Уг зүйл ангиар шийтгэгдэж байсан хүн байна уу. СЕХ-ны даргаас асуухад, би тэр хар машинд чинь итгэхгүй байгаа.  2020 оны сонгуулийн саналыг баталгаагүй машинаар тоолсон. Одоо  шинэчлээд найдвартай болгож чадсан уу.

Улсын бүртгэлээс нэг зүйл тодруулмаар байна.  Хэд хэдэн сонгуулиас харахад нэр давхарддаг,  тухайн хороо дээр сонгуулиа өгөх боломжгүй болдог асуудлууд гарч  хариуцлагагүй байгаа. Энэ асуудлаа шийдсэн үү. Найдаж болох уу.

ЦЕГ ажиллах  боловсон хүчин хангалттай гэж байна. Сонгуульд гадна, дотны байгууллагууд нөлөөлдөг, хүмүүсийн  тархи толгойг удирддаг болсон. 126 хулгайч ороод ирлээ гэх үү. 76 хулгайч ороод ирлээ гэж иргэд ярьдаг.  Янз бүрийн зүйлд холбогдсон хүмүүс ч гэсэн энэ сонгуулийгн тэсэн ядан хүлээж байна.  Энэ талаар яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа яагаад хийдэггүй юм бэ. Энэ ажлаа хийгээд байсан бол сошиалд янз бүрийн зүйл ярихгүй. Сонгогчид руугаа  юм яриад байдаг.  Цаана нь байгаа захиалагч, эздийг нь олдог юм байна уу.

Эх сурвалж:www.polit.mn