П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-СЕХ-ны гишүүдийг дэмжиж байгаа. Жишгийн дагуу явж байгаа байх. Гурван асуулт асуумаар байна.  Цахим орчин дахь хуурамч хаяг, гүтгэлгүүд, хиймэл  оюун ухаанаар хийж байгаа үйлдлүүдийг  30 секундээс гурван цагийн хугацаанд тодруулж, олж чадна гэдгийг сая гишүүдийн асуултад хэллээ.  Сонгуульд 126 нэр дэвшинэ.  Сонгуульд дэвшиж байгаа хүн бүрийн асуудлаар тойрог дээр янз бүрийн зүйл гарна. Тэгэхээр техникийн боломж нөхцөл энэ олон зуун мянган хүний асуудлыг шалгах боломж байгаа юу.  Ажиллах  мэргэжилтнүүд хүрэх үү. Үүнийг  богино хугацаанд нэмэгдүүлээд сонгуулийн үед хийх  боломж нөхцөл байгаа юу.   Хоёрдугаарт, Бүртгэлтэй албан ёсны хаягаас бусад  газраас гүтгэлэгтэй холбоотой  хиймэл оюун ухаан ашигласан үйлдлийг шалгаж шийдвэрлээд дуустал хаагаад, шийдвэрлэсний дараа нээдэг журмыг зохицуулалтаа оруулж болох уу. Гуравдугаарт, Сонгуулийн хууль, нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд бэлэг хүнээр дамжуулж явуулах, амлах,  хямдралтай үнээр өгөх, сугалаа зохион байгуулах  хориотой гэж ойлгосон. Тиймээс иргэдэд сонгуулийн хуулийн тухай ойлгуулах,  сонгуулийн хууль зөрчиж байгаа мэдээллийг СЕХ-д хэрхэн хүргэх, ямар шийдвэрүүд  яаж гарах тухай мэдээллийг хэр түгээж байгаа. Үүн дээр ямар ажил  хийж байгаа вэ. Сонгуулийн хууль зөрчсөн асуудал гарвал хэр хугацаанд, хэрхэн шийдэх вэ.  Цагаан сараар ах дүү нартаа бэлэн мөнгө  бариад золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.  Мөн хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны үнэ тэнгэрт хадсан байна.  Мөнгөний бололцоогүй өөрийгөө таниулах, мэдээллээ танилцуулах боломжгүй болж байна. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ.

 Эх сурвалж:www.polit.mn