П.АМГАЛАН

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Тодруулбал,  1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана. Мөн  "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.
Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж боломжтой аж: Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлнэ. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх шаардлагатай байна.  Мөн өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй байна.

Эх сурвалж:www.polit.mn