П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар арав гаруй асуудлыг хэлэлцэж, танилцаж буй. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар  томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийджээ. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболдыг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо.

  • 1999 онд ГХЯ-ны ОУБГ-ын мэргэжилтэн
  • 2000-2007 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2002-2004 онд Монгол Улс, БНХАУ-ын улсын хилийг 2 дахь удаагаа тогтоон шалгах Хамтарсан комиссын Монголын хэсгийн гишүүн
  • 2007 онд НҮБ-ын ЕА-н 62 дугаар чуулганд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гишүүн
  • 2007-2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал
  • 2012онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2015 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
  • 2015-2020 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
  • 2020 онд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх
  • 2020 оны 12сарын 7-ноос ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал

Эх сурвалж:www.polit.mn