П.АМГАЛАН
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар арав гаруй асуудлыг хэлэлцэж, танилцаж буй. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийджээ. Тухайлбал Соёлын дэд сайдын албаас М.Батбаярыг чөлөөлж, түүний оронд ТВ9 телевизийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Баттөрийг томилсон байна.Харин М.Батбаярыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилохоор болжээ.
Эх сурвалж:www.polit.mn