П.АМГАЛАН

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ХЗДХЯ-наас  мэдээлэл хийлээ. Энэ талаар Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Жолооч согтуугаар, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл шалгуулахаас зүйлс хийлсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэг жилийн хугацаатай хасаж, 400 мянган төгрөгөөр  торгодог  байсан. Мөн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байсан. Шинэ зөрчлийн хуулиар жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн хуульд заасны дагуу жолоодох эрхийн нэг жилийн хугацаатай хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно.  Эсвэл 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулна. Мөн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хязгаарлах, 2.7-14 хүртэлх сая төгрөгийн торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn