П.АМГАЛАН
Манай улсын иргэд Арабын Нэгдсэн Эмират улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд Абу Даби хотноо "Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм.
Ингэснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг санамж бичиг хүчин төгөлдөр хэрэгжих болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn