П.АМГАЛАН
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. Тус сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын хорооноос зохион байгуулах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталсан юм.
"Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонсож, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулахаар болсон билээ.
Эх сурвалж:www.polit.mn