П.АМГАЛАН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Мөнх-Эрдэнэд өршөөл үзүүлжээ. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийг тохиолдуулан өршөөл үзүүлэхээр болсон байна.

Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 2, 13,14 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, энэ оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 441 дүгээр хорих ангид хорьсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn