П.АМГАЛАН
“Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчилсан. Энэ хугацаанд есөн удаагийн шүүх хурал болсон ч цагдан хорих шийдвэр өөрчлөгдөөгүй. Харин өчигдөр СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж өмнөх 30 хоногийн цагдан хорио дуусаагүй байхад дахин 30 хоног сунгах шүүхийн шийдвэр гарчээ.
Эх сурвалж:www.polit.mn