П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

"Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонслоо. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулахаар  болов.

Эх сурвалж:www.polit.mn