П.АМГАЛАН
"Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол" үзэсгэлэнг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр буюу өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд үнэгүй үзүүлэхээр болжээ. Уг үзэсгэлэнг Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд дэлгэжээ.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан нь 112 жилийн өмнөх 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байв. Эл өдрийг тохиолдуулан Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын манлайлагч зүтгэлтнүүд болох Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг олны хүртээл болгож байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn