Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: -УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал хэлэх боломж олдохгүй юм. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ирэх жилээс ажлаа эхэлнэ. Нөлөөллийн бүсэд 1200 иргэн байгаа. Энэ иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил болж байна. Ерөөсөө хэлэлцэхгүй байна. Энэ төслийн нийт 360 сая ам.доллараас 17 сая ам.доллар буюу 51 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг яагаад иргэдэд өгөхгүй байна вэ.Үндсэн хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхийг хүсч байна. Мөн 2012, 2016 оны сонгуулийн дагуу нэг сая гаруй иргэдийн 1072 хувьцааг сонгуульд зориулж, Монголын төр авсан. Энэ мөнгийг буцааж өгье гэдэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:-Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганаар УИХ-ын томсгосон тойргийг баталсан. Би Баасан гаригаас Говь-Алтай, Ховд, Увс аймгуудад ажиллаад ирлээ. Говь-Алтай аймгийн 1300 туульч Жангар тууль хайлсан, 300 гаруй тэмээчин чуулсан том арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд оролцсон Х.Иваасан гуай боловсролын тогтолцоонд гадаадын хуулбар ихтэй, тэр нь нутагшилт муутай байж, манай орны ёс заншил, таруу байдалд зохицохгүй, үр дүн багатай байгааг хэлсэн. Тиймээс монгол ёс заншил, ахуйд суурилсан өөрчлөлтийг хийдэг монгол хүүхдийн сургалтын хөтөлбөрийг бий болгож ажилла. Болохгүй бол надаас зөвлөгөө авч ажилла гэсэн. Мөн Увс аймгийн багш Д.Хүнсэл жимс ногооны үр гайхалтай боловсордог онцлогтой аймгийн нэг бол Увс аймаг. Гэтэл үнэ нь хангалттай биш байгаа учраас салбар яамнаас анхаарах шаардлагатай гэсэн юм.  Увс аймгийн Өмнөговь суманд байдаг буюу улсдаа хоёрхон байдаг хувийн сургуулийн нэгийнх нь захирал С.Өлзий 250 мянган төгрөгийн төлбөртэй. Үдийн хоолны мөнгө өгөхгүй гэснээс болоод хүндрэл гарч байна. Цалингаа тавьж чадахгүй байна гэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn