Т.САЙХАН
УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр /12.28/ хуралдаж Ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тэрбээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. Д.Занданбат 2019 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид сонгуулийн жил эхлэхээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Тиймээс ирэх жилийн Их хурлын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа төрийн албан хаагчид энэ ондоо багтааж үүрэгт ажлаа өгөх юм.
Өнөөдөр 2023 оны ажлын сүүлийн өдөр учраас УИХ-аас томилогддог албан тушаалтнууд чөлөөлөгдөх юм байна. Ерөнхий аудитор Д.Занданбат ч ирэх жил УИХ-ын сонгуульд Өмнөговь аймагт нэр дэвшихээр горилж байсан. Бүсчилсэн байдлаар тойрог хуваасан учраас тэрээр Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэрийн бүст нэр дэвшихээр яригдаж байна.
Эх сурвалж:www.polit.mn