Т.САЙХАН

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа манлайлан ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Хөдөлмөрийн баатар цолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанд олголоо.

Гавьяат эдийн засагч цолоор Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Ц.Рэнцэндагва, 

Гавьяат тээвэрчин цолоор Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Б.Гонгор,

Гавьяат тамирчин цолоор ширээний теннесний "Оч" клубийн багш, дасгалжуулагч Б.Отгонжаргал, "Монгол Алтай" клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал,

Гавьяат багш цолоор нийслэлийн "Логрифм" сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" коллежийн ахмад багш О.Ажигцэрэн,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Л.Амарсанаа, 

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор "Буян-Од" компанийн захирал В.Буянтогтох,

Гавьяат барилгачин цолоор "Баганат-Өргөө" компанийн захирал О.Батсайхан, "Уран-Охид" компанийн захирал Р.Дариймаа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй, "Улирал ба зохиолч" сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн, 

Хүний гавьяат эмч цолоор "Бурхан-Андууд" хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр, 

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, "Гэрэлтүүлэг" компанийн захирал А.Ганхуяг,

Гавьяат жүжигчин цолоор ДБЭТ-ын гоцлол О.Хүрэлбаатар нарыг шагнав.

Эх сурвалж:www.polit.mn