Б.ТУУЛ
2024 онд Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ой тохиож байна. Тиймээс ирж буй шинэ оны босгон дээр ОХУ-ын ЭСЯ-наас Халхын голын байлдаанд гар бие оролцож явсан, цорын ганц амьд гэрч Ц.Чимэдцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, баярын мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын уламжлалт ёс заншлыг илэрхийлсэн гарын бэлэг гардуулсан юм.
Уг арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Г.К.Жуковын музейн эрхлэгч, дэд хурандаа Д.Амартайван, Халхын голын байлдааны 85 жилийн ойг зохион байгуулах хорооны ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Үнэнч мөнх андууд” холбооны гүйцэтгэх захирал, хурандаа Л.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.
Монгол Улсын дайнд оролцсон ахмад буурлуудаас Халхын голын байлдаанд оролцсон амьд сэрүүн үлдсэн цорын ганц түүхэн гэрч болон үлдсэн хүн нь өдгөө 100 нас хүрч буй Цэрэнгийн Чимэдцэрэн гуай гэдгийг албаныхан хэлж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn