Б.ТУУЛ
Улаанбаатар дахь Русский Дом буюу бидний нэрлэж заншснаар РЦНК, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд, боловсрол хөгжлийн чиглэлээр хот, хөдөөгийн хүүхэд залуусын дунд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, нийслэл хот болон 21 аймгийн орос хэлний багш нарын дунд явуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх тоон мэдээлэл, оюутан залууст олгож буй боломжууд, 2024 онд хийх ажлын төлөвлөгөө зэрэг олон чухал мэдээллийг дуулгаж, сэтгүүлчдын дунд асуулт хариулт өрнүүлж санал солилцов.
Эх сурвалж: www.zms.mn