МСНЭ-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор  жил бүр  зохион байгуулдаг “Ган үзэг 2023” оны тэргүүн наадам шилдгүүдээ тодрууллаа. “Ган үзэг” наадмын 2023 оны шилдгийн шилдэг сониноор үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин шалгарав. Мөн наадмын сонины шилдэг редактораар манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Х.Мөнхжаргал шалгарч бид хос ган үзгийн эзэд боллоо. Түүнчлэн манай сонины Нийгэм, танин мэдэхүйн албаны дарга Ч.Гантулга “Хэвлэл мэдээллийн  тэргүүний ажилтан” болов.

“Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн гаргасан нь цаг үеэ мэдэрсэн чухал ажил байлаа. Манай сонин нийтлэлийн бодлогоо шинэчилж жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй болгон сайжруулсан юм. Нийгмийн бүхий л давхаргад  хүн амын 50 хувийг  эзэлж байгаа эмэгтэйчүүдийн  дуу хоолойг эрэгтэйчүүдтэй нэг адил эн тэнцүү хүргэх асуудлыг  тусган уншигч захиалагчид хүссэн үедээ хаанаас ч уншиж болохоор QR  кодтой болгосон. Мөн  Их Британийн “BBC” агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл” хөтөлбөрийн албан ёсны түнш болох гэрээ байгуулсан нь Монголын хэвлэл мэдээлэл, тэр дундаа өдөр тутмын сонинуудаас  анхдагч болсон юм. Үүнээс гадна “Удмын бахархал” ном, “Трэнд зочин”, “Төрийн хүн” зэрэг ярилцлагын шинэ  булангаар тухайн үед хамгийн эрэлттэй зочдыг  урьж, ярилцаж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 256 (7241)