Л.ЦЭЦЭГЖАРГАЛ
Нүүрсний сонсгол явагдаж байгаа эдгээр өдрүүдэд ногоон автобусны асуудал дарагдаад өнгөрөх вий. Бид энэ асуудлыг мартаж болохгүй шаардах хэрэгтэй хэмээн АН-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Ногоон автобусны хууль зөрчсөн худалдан авалтын хүрээнд 318 тэрбум төгрөгний хулгай хийгдсэн байж болзошгүй. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын хянан шалгах хороог ашиглаж, АН-ын бүлэгтэй хамтран үндсэн хууль болоод, их хурлын тухай хуулийн хяналт шалгалтын хуулиудад заасны дагуу, ниитийн ашиг сонирхолыг хөндсөн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэдэг заалтын дагуу хяналт шалгалтын хороо байгуулагдахаар болжээ. Нийт 19 буюу түүнээс дээш гишүүн зурвал дэмжигдэх ёстойгоос 23 гишүүн дэмжиж зурснаар хяналт шалгалтын хороо байгуулагдахаар болсон байна. Ингэснээр нүүрсний сонсгол явагдаж байгаатай адил процесс явагдаж, аудитын байгууллагууд санхүүгийн шинжээчид, хяналт шалгалтын бүх байгууллагууд ямар зөрчил дутагдал гарсан гэдэгт албаны ёсны дүгнэлт хийх аж. Үүний дараа оролцогч болон холбогдогч хүмүүсийг хамруулсан сонсголын үйл ажиллагаа явагдах боломжтой. Гэтэл УИХ ын дарга дэргэдэх хурлаар хэлэлцэхгүй 21 хоноод байна. Өнөөдрийн зөвлөлийн хурал дээрээ түр хороог байгуулах төслийг яаралтай чуулган руу оруулахын тулд бид иргэдээсээ дэмжлэг хүсч байна гэв.
Эх сурвалж: www.zms.mn