Б.ЖАВХЛАН

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд анхны хувьцаа эзэмшигчдийн нээлттэй хурлаар иргэн бүрийн эзэмшлийн 1072 хувьцааны ноогдол ашгийг шат дараатайгаар хүртээхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч одоо хүртэл иргэд ноогдол ашгаа авч чадаагүй байгаа юм. Тэгвэл иргэд ирэх оноос өмнө буюу энэ сард ногдол ашиг олгохыг шаардаж Үндэснмй хэмжээний хөдөлгөөн өрнүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар иргэн н.Эрдэнэбилэг "Иргэн Г.Хажидмаа хоёр жил хоёр сар ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж байна. УИХ-аас иргэдэд тус компанийн 34 хувийг ард иргэдэд олгоно гэж шийдвэрлэсэн. Хуулиндаа ард түмэнд байгалийн баялгийн дийлэнх хувийг эзэмшүүлнэ гэсэн байдаг. Тэгвэл ард түмэнд 50+1 хувийг эзэмшүүлэр ёстой. Ингэснээр иргэд 27143 ширхэг хувьцаа эзэмшинэ. Мөн оноос өмнө иргэдийн ногдол ашгийг тараах ёстой. 2023 оны ногдол ашиг нэг хүнд 333.336 төгрөг, 2022 оных 115.000 төгрөг. Зөвхөн энэ оны ногдол ашгаа авахад гурван ам бүлтэй айл нэг сая төгрөг хүртэх юм. Ирэх жил сонгуулийн үеэр биш энэ жил авмаар байна" гэсэн юм. Харин иргэн Г.Хажидмаа "Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар иргэдэд "Эрдэннс Тавантолгой" ХК хувьцааны ногдол ашгийг тараахаар болсон. Тэгвэл 2012 оноос хойшхи ногдол ашгийг шаардах болно. Нүүрсний сонсголоос харахад бидний хүртэх ёстой мөнгийг эрх бүхий хүмүүс яаж луйвардаж авсаныг харлаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс биш энэ нүүрстэй холбогсон луйварчдаас бидний ногдол ашгийг авч өг. Мөн бид үндэсний хэмжээний хөдөлөөн өрнүүлж эхэлж буйгаа үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn