Р.ОЮУН

Глоб интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум хамтран Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт-2023" олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь 2023 онд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн хэрэгжилт ямар түвшинд байсан, эрх зүйн орчны зохицуулалт, өөрчлөлт, түүний үр дагавар, нөлөөтэй байдлын талаар оролцогч тал бүрийн дуу хоолойг сонсож, бэрхшээлтэй тулгамдсан асуудлын талаар ярилцаж, уг асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Глоб интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт"-ээр илтгэл тавилаа. Харин хоёр дахь хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо, "Зууны мэдээ" сонин, Нээлттэй нийгэм форум, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Авлигатай тэмцэх газар, ХЭҮК, Оюуны инновац ТББ-ынхан байр сууриа илэрхийлж санал солилцов. Хэлэлцүүлэгт төр, нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачид гэсэн 50 гаруй хүмүүс хамрагджээ. 

Глоб интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт"-ээр илтгэл тавилаа.

Төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилтэд гарсан асуудал ба шийдэл" хэлэлцүүлэгт зүүн гараас Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, "Зууны мэдээ" сонины Улс төр, мэдээллийн албаны дарга Т.Батсайхан нар оролцлоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд.

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг.

"Зууны мэдээ" сонины Улс төр, мэдээллийн албаны дарга Т.Батсайхан.

Эх сурвалж www.polit.mn