П.АМГАЛАН
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан “ Би өнгөрсөн долоо хоногт УОК-ын гишүүдтэй аймаг, сумдуудаар ажилласан. Өнөөдрийн байдлаар арав гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчдын нөхцөл байдал хүндэрч байна. Цаашдаа ч улам хүндрэх эрсдэлтэй байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гарсан. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар малчдын бойлж ирсэн махыг зах зээлд оруулах дотоодын болон экспортын хэмжээг хангах шийдвэр гаргасан. Улмаар малчдаас мах худалдан авах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд малчдын махыг зах зээлийн үнээр худалдан авах, явуулын худалдаа хийх үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаарт, малын тэжээл, өвсний хомсдол бий болж байна. Яагаад гэвэл, цаг агаар хүндэрч байгаа нөхцөл байдлаас үүдэж өвс тэжээлээ татаж авах боломж хомс, нийлүүлэлт хангалтгүй байна. Тиймээс тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn