Б.АЛТАНГЭРЭЛ

 ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар өчигдөр /2023.12.19/-нд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 50 дахь долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаториор 95 мянга гаруй үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 10 мянган тохиолдол оношлогдож нийт үзлэгийн 11.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.9 хувиар өссөн, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Томуугийн өвчлөл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу Европ, Хойд америк, Зүүн болон Баруун Азийн улс орнуудад нэмэгдэж байна. Зүүн Азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ-ын орнуудад улирлын томуу эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд улирлын томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус хүн амын дунд өвчлөл үүсгэж, эргэлтэд ороод байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn