Б.ТУУЛ
Энэ жилийн томуугийн дэгдэлт харьцангуй хожим эхэлсэн. Гэсэн ч нийслэлийн харьяа дүүргүүдийн шат шатны эмнэлэгт ханиасан, халуурсан хүүхдүүд олноор хандаж байгааг албаныхан хэлж байна.
ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, албаны хүмүүс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Хуралд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нар оролцов.
Эх сурвалж: www.zms.mn