Т.САЙХАН
Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.
1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;
2. “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;
3. Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);
4. Газрын тос дамжуулах хоолой;
5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;
6. Бусад гэрээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжлэн судалжээ.
Шинжээчийн дүгнэлт: -Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж гэдгийг дурджээ.
Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:- 2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Б-и 2012 оны аравдугаар сард томилогдож байсан. Тэр үед зөвхөн зүүн цанхийн уурхай ажилладаг. Нүүрсийг Чалкогийн өрөнд өгч байсан. Энэ маягаар жил гаруй явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганц модноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг. Би хувьдаа үүнийг хаах ёстой гэж боддог.
Эх сурвалж:www.polit.mn