Томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд шилжсэнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-тэй хамтран "Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээ" сэдвээр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, резидент эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 12 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж нийт 1000 гаруй эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа. 

Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, тус төвийн ЭМТҮЧАБА-ны дарга А.Оюунчимэг, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго, тус тасгийн их эмч Б.Энхтайван, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг, Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл нар лекц уншлаа.