ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Хүний эрхийн түгээмэл тунхаглал-75 жилийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо, НҮБ, ТV-9 телевиз, Хэвлэлийн хүрээлэн, ХЭҮК, "Зууны мэдээ" сонин хамтран "Хүний эрх ба сэтгүүл зүй" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд УИХ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра нар оролцлоо. Хэлэлцүүлэг "Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик", "Хариуцлага- Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим", "Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй" гэсэн сэдвийн хүрээнд болов.
Эх сурвалж www.polit.mn