Б.ТУУЛ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээнд, хот хөдөөд тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулаад байна. 2023 оны шилдэг төсөл шалгаруулах MON-X инновацийн хөтөлбөрийн “ДЕМО ДЭЙ” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн байна.
Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.
Эх сурвалж: www.zms.mn