Б.ТУУЛ
Цахим орчинд хоёр хоногийн өмнөөс “Монсуль” ХХК-ийн шатахуун түгээгч нарт талархал илэрхийлсэн нэгэн пост олон хүний анхаарлыг татаж, хүн бүр шэйрлэж түгээж байгаа харагдсан. Гэтэл энэ нь 2021 оны хуучирсан пост байсан бөгөөд энэ мэдээллийг нягталж шалгаагүй жолооч нар тус шатахуун түгээх станцын БЗД дэхь, "Нарантуул" захын урд байрлах “Монсуль”-ын цэгт 2023.12.14-ний өдрийн 16:00 цагаас хойш дугаарлаж эхэлжээ.
Биднийг орой 22:00 цагийн үед очиход А92 шатахуун хайсан жолооч нарын уртаас урт дараалал үүссэн байлаа. Энэ нь цахим орчинд тархаж байгаа хуучин посттой холбоо болохыг түгээгч нар нь хэлж байсан юм. Мөн тус шатахуун түгээх цэгт ойрын өдрүүдэд бусад шатахуун түгээх станцын нэгэн адил А92 тасарсан байгаа бөгөөд уртаас урт дараалал үүсгэн дугаарлаж буй жолооч нарт А95 бензин олгож байгаагаа хэллээ. Яг энэ үед шатахуун тээвэрлэгч машин ирсэн нь дизель түлш буух гэж байгааг тайлбарласан юм.
Цахим орчинд түгээсэн ИРГЭНИЙ ПОСТ: “Бензин түлш тасарсан энэ цөвүүн цагт Монсуль ХХК компани ямар нэгэн хягаарлалтгүй шатахуунаа түгээсээр байна. Бусад компаниуд албаар хязгаарлалт тогтоогоод байна уу? Мэдэх юм алга… Ямартай ч шатахуун тасалдаж хэцүүдэх үеийн үед бүх нөөц боломжоороо ажиллаж байдагт баярлалаа” ....хэмээн хуучин зургийг нь постолсон байв.
Эх сурвалж: www.zms.mn