Н.Жаргалмаа

Иргэн Ц.Батцэцэг 2019 оноос хойш кибер халдлагад өртөж өөрийн цахим хаяг, гар утасан дахь хувийн мэдээллээ алджээ. Тэрбээр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандан гомдол мэдүүлж, хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүссэн байна. Түүний гаргасан гомдлыг төдийлөн авч хэлэлцээгүй буюу хэргийг одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй талаар "Үндэсний мэдээллийн төв"д мэдээлэл хийлээ. Тодруулбал, иргэн Ц.Батцэцэгийн хувийн мэдээлэлд халдсан ч эд хөрөнгө, санхүүгийн хувьд хохирол учруулаагүй аж. Түүний хувийн мэдээлэл гэр бүлийн байдал зэргийн чагнан мөрдөж байжээ.

Ц.Батцэцэг “Анх надад нөхрийн минь файсбүүк хаягнаас линк ирсэн. Түүний дарж орсноос хойш миний мэдээлэл алдагдах болсон. Мөн утсанд минь удаа дараа үл мэдэгдэх сонин дугараас мсж ирэх болсон. Гар утасний минь аюулгүй байдал алдагдаж, амиа хорлох бүлгэм гэх мэт миний мэдэхгүй хайлтууд орчуулгууд гарч ирэх болсон. Үүнээс болж би маш их айдастай болж сэтгэл түгшдэг болсон. Дахин ухаалаг утас ашиглах цахим сүлжээнд хаяг нээхээс айж байна. Энэ асуудлаар удаа дараа гомдол гаргаж, өөрийн цуглуулсан баримтуудыг хавсарган цагдаагийн байгууллагад өгсөн ч одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй. Хэлтсүүд нэг нэгрүүгээ шилжүүлж, манай хариуцах хэрэг биш гэх зэргээр цаг алдаж байна. Цагдаагийн байгууллага иргэний гомдлыг анхааран авч эцэслэн шийдвэрлэж чадахгүй байна. Тэр тусмаа кибер аюулгүй байдал, цахим халдлагын талаарх асуудалд” хэмээн хэллээ.

Эх сурвалж: www.zms.mn