Б.ТУУЛ
Шинэ жилийн баярын арга хэмжээ бүрээс зорин очсон хүн бүрийн хайрыг татаж, сэтгэлийг нь сайхан энергиэр цэнэглэж, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж байдаг нь цэцэрлэгийн шинэ жил билээ. Тэр дундаа хамгийн нялх балчир, танхилхан "амьтад" болох хоёр настнуудын шинэ жил үнэхээр өхөөрдөм, хамгийн хөгжилтэй болдог. Яагаад гэвэл, ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй бяцхан дур зоргоороо, нүүрэмгий, бүх юмны "дарга" жаалууд өнгөрсөн сард цэцэрлэгтээ сурсан дуу бүжиг, чээжилсэн шүлэг, сонссон үлгэр зэргээ ээж аав, ах эгч, багш нартаа тайлагнаж, инээд хөөр, баяр цэнгэлийг мэдрүүлдэг билээ. Тиймээс утаатай өвөл, уур бухимдалтай нийгэмд, шинэ жилийн хөгжилтэй дотно мэдрэмжийг бэлэглэж, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн бяцхан багачуудын шинэ жилд хамтдаа зочилцгооё.
Бид энэ удаагийн фото сурвалжлагыг нийслэлийн Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах, 62 дугаар цэцэрлэгийн бага ангийн шинэ жилээс бэлтгэн хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn